өгүүллэг

Би чамд хайртай хонгор минь

Тэд гэрлээд олон жил болжээ. Хамт амьдрах хугацаанд сайндаж, муудах өдөр олон байв. Нэг өдөр нөхөр нь цаг наргүй ажил дээрээ өнждөгөөс тэд хоорондоо маргалдав. Үүнээс болоод нөхөр нь гомдож, эхнэр нь тун их ууртай байцгаав. 

Эхнэр нь бүтэн долоо хоног үг дуугарахгүй байсан тул нэгэн орой нөхөр нь түүнд харандаа, цаас авчирч өгч гэнэ. Тэгээд ширээний 2 талд суугаад, бие биенийхээ чухам юу нь таалагдахгүй байгааг жагсаан бичихийг хүсэв. Дараа нь цаасаа солилцоод энэ талаар ярилцах хэрэгтэй гэлээ. Эхнэрт нь гомдмоор зүйл дэндүү их байсан болохоор толгой өндийлгүй бичиж эхэлжээ. Харин нөхөр нь эхнэрлүүгээ удаан гэгч нь ширтэж байснаа бас л бичиж эхлэв. Тэд 15 минутын турш бичиж цаасаа солилцлоо. 

Нөхрийн авсан цаасан дээр маш олон гомдол бичсэн байлаа. Эхнэрийн уур дэндүү их хүрчээ. Харин эхнэр нь нөхрийнхөө өгсөн цаасыг хараад маш их балмагдаж, нулимс цийлэгнүүлэн, өөрийнхөө өгсөн цаасаа хурдан гэгч нь булааж авав. Нөхөр нь өөрийнхөө 2 хуудсан дээр “Би чамд хайртай хонгор минь” гэж олон удаа бичсэн байлаа.

маш гоё шүлэг


ААВЫНХАА ЗVРХЭНД ШИВНЭХ VГС

Сайрхаж ярих аавын жишээ болоогvй таньдаа
Сайхан дууны vг зохихгvй аавдаа
Сайхан аав гэж хэлvvлэхгvй эцэгтээ
Сайн мууг нь нуулгvй илчилж, vнэнийг єчье!
    
    Ааваа та хоёр vрийнхээ хэзээ мэндэлснийг
    Ааваа та намайг юунд дуртайг
    Ааваа та биднийг хэрхэн амьдарч байгааг
    Ааваа та алаг vрээ хэр хайрлаж байгаагаа мэдэхvv?

Эрийн ёсоор эхийг минь та жаргаав уу?
Эхнэр минь гэж хань шиг хандав уу?
Эцгийн ёсоор vрээ гэж санав уу?
Энэ миний буруу гээд уучлалт гуйчихаад
Эргээд давтахдаа ухаараагvй гэж vv? Та

Ээжийг минь та олон удаа зовоож
Элэг зvрхийг нь нэг бус удаа эмтэлсээн
“Эвий” гэж биднийг бодож, итгэж таньтай ахин амьдрахад 
Итгэлийг нь эвдэж, сэтгэлийг нь сэвтээжээ

Гэвч,
Ааваа би таны алдаанаас олноос олон газар луу нvvж, одноос олон нєхєдтэй     
болсон
Ааваа би таны алдаанаас архинд согтсон нэгнээс айгаад байхааргvй зоригтой
болсон
Ааваа би таны алдаанаас амьдралын минь тvшиг болсон ижийгээ амьсгалах 
тоолондоо хайрлах болсон
Ааваа би таны алдаанаас буруу гишгэхийг андахгvй амьдралд, хєл алдахгvй 
амьдрахыг хичээх болсон


Ааваа таны нуруу, бєєр vргэлж євддєг шvv дулаан яваарай
Ааваа таны нvд євддєг болжээ холыг хараарай
Ааваа таны элэг євдєнє шvv архинаас л татгалзаарай
Ааваа таны сэтгэл тань євдєж, зvрх тань ганцаардах вий алаг vрсээ санаарай

Бичсэн энэ л  vгсээрээ
Бишгvй дээ алдсан таныгаа шvvх гэсэнгvй 
Билэг оюундаа тунгааж нэг бодон
Биелэшгvй гэж бодсон амьдралаа
Бvтээж амьдраасаа гэж хvссэн юмаа

ундка

Би-Хөх Монголын тэнгэр дор эцгийн хүү, эхийн сүү болон мэндэлсэн
Би-Хөрст алтан дэлхий дээр хүний ах, хүслийн эргэлт болон төрсөн
Би-Хүний биш, өөрийн амьдралаар зөвхөн өнөөдрөөр амьдрах тэмцэл
Би-Хүсэл сэтгэлийн аугаа чанар, итгэлт хүмүний цаг үеийн үргэлжлэл эý.


...Хайрлан дээдэлж хүндэлж явна гэж зүрхэнд чинь би шивнье
Хамгаас илүү жаргаана гэж чамдаа би амлая
Зүрх гижигдсэн инээдийг чинь харна гэж өөртөө би амлая
Зөвхөн чинийх л байна гэж бурхандаа би амлая
.

undraa

 

4 мөрт хайрийн шүлэг

1
ursah goliin ehend 
undrah negen bulag bii 
uchirsan chi bid hoeriig 
uchran uulzuulah odor bii


»
0
xaip gedeg xuwtsas 
topdoxkv bol uragdchixna 
xagatsal gedeg gutal 
tailaxkv bol shiwertchixne.

 

Зураг

Агшин зуур зураг авна 

 

Rowenta: 2100 ваттын тоос сорогч

 

 

Хурдан үйлчилгээтэй туулгах эм

Шавьж үлдээгүй (хоол олохын тулд ажиллах хэрэгтэй)

Energizer: Хүүхдийнхээ тоглоомны баттериаг битгий дуусгаарай

Нүүр илрүүлэгч

Juicy Fruit: Илүү амттай бохь

Olympus н камер

Хөдлөхгүй бол таргална

Муу хоол, муу нохой 

Инээд

 

Өнөөдрийн онигоо – Тэрийг чинь бичгийн машин гэдэг юм

 

recovered_jpeg-digital-camera_1843Нэг нєхєр найздаа: Би єнєєдєр лайтай компьютер харлаа. Keyboard нь шууд printer-тэйгээ холбоотой.
Ямар ч тог, цахилгаанд холбох хэрэггvй..
Найз: Тvvнийг чинь бичгийн машин гэдэг юм.

 

Өнөөдрийн онигоо – Хэдэн кг нэмж байж, жавхаатай болох гээ вэ?

 

recovered_jpeg-digital-camera_1843Тураах эм уусан эхнэр турж чадаагvй болохоор нєхєртєє:
-Туранхай, хорчгор, унхиагvй харагдахаас тарган байх нь дээр биз дээ?
-Чи дахин хэдэн кг нэмж байж, жавхаатай болох гээ вэ?

 

Өнөөдрийн онигоо – Миний өдөн дэр яав?

 

recovered_jpeg-digital-camera_1843-Эмч ээ, би тахианы єд идэж байна гэж зvvдэллээ.
-Аль зvvдлэхийг хэлж барахав дээ.
-Тэгвэл миний єдєн дэр хаашаа алга болсон юм бол?

 

Бильярдыг сексээс давуутай гэдгийг баталсон 11 баримт

 

recovered_jpeg-digital-camera_18431. Бильярдын тухай сэтгүүлийг гэртээ сэм авчраад хүүхэд, эхнэр олж харахааргүй газар нуух шаардлагагүй.
2. Бильяард сайн тоглож чаддагүй бол өндөр мэргэжлийн тоглогчийн төлбөртэй хичээл заагаач гэсний төлөө хэн ч таныг шүүмжилж, элдэв янзаар дуудахгүй.
3. Хамтран тоглож байгаа хүн таны тоглолтыг камераар бичиж авбал дараа нь нэрд гарсан хойно энэ бичлэгээр таныг шантажилж, нэр хүндийг чинь унагана гэж айх аюулгүй.
4. Хамт тоглож байгаа хүн чинь таныг өөр хэн нэгэнтэй, хаана бильярд тоглодог вэ гэж асууж шалгаахгүй.

 

 

Өнөөдрийн онигоо – Хуулийн цоорхой

 

recovered_jpeg-digital-camera_1843“Дэслэгч Дорж, иргэн Сараа нарыг баривчлав. Дэслэгч Дорж иргэн Сарааг хүчирхийлсэн учир, харин иргэн Сарааг цагдаад эсэргүүцэл үзүүлсэн учир тус тус саатуулсан болно.”

 

Нээрээ тийм юм байна шvv

 

recovered_jpeg-digital-camera_1843
Хоёр найз хvvхэн буу халж сууна.
-Ингэхэд чи миний нєхєртэй унт гэвэл унтаж чадах уу?
-Ер нь бол чадахгvй байхаа.
-Яагаад?
-Танай хvн чинь манай хар юмнаас дээр биш юм билээ ш дээ.
- Юу билээ? Бодоод байсан чинь нэрээ тийм юм байна шvv.

 

Өнөөдрийн онигоо – Замаа харж явахад яадаг юм бэ?

 

recovered_jpeg-digital-camera_1843Туулай ойд явж байсан чинь арслан зам дээр хэвтэж байна гэнээ.

Туулай: -Арслан ахаа, та юу хийж хэвтжаагаан бэ?

Арслан: -Ах нь хавханд орчихлоо.

Туулай: -ӨӨ, сэгсийсэн муу гөлөг чинь замаа харж явахад яадгийм бэ?

 

Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хэлийг тайлах нь

 

Эмэгтэйчүүд, охидын хэлийг тайлж унших нь

Болохгүй = болно
Болно = болохгүй
Магадгүй = болохгүй
Чи минь харилцаан дээрээ суралцах хэрэгтэй = миний саналыг чи заавал зөвшөөрөх ёстой
Уучлаарай = чи уучлах л болно доо
Чи надаа хэр их хайртайн? = ингээд чи надад уураа гаргаж чадахгүй боллоо
Бидэнд хэрэгтэй байна = Надад  –ийг авч өг!
Үүнийг чи минь шийдэж дээ = би аль хэдийнэ шийдчихсэн, намайг дага!
Дураараа л бол, надад хамаагүй = чи тэгээд үзээрэй!
Бид ярилцах хэрэгтэй байна = миний үглэхийг сонс!

Read the rest of this entry »

 

Өнөөдрийн онигоо – Жилд ганцхан өдөр л ажилладаг

 

recovered_jpeg-digital-camera_1843Нэг жилд 365 хоног бий. 52 долоо хоног байдгаас долоо хоногийн 2өдрийг нь бид амралтын өдөр гээд хасчихдаг. Тэгвэл цаана нь 261 өдөр үлдэж байна гэсэн үг. Өдрийн 24цагийн 16цагийг ажил хийхгүй өөр зүйл зарцуулдаг гэвэл тэр нь нийт 170 өдөр болно. Тэгээд цаана нь ажиллах боломжтой 91 өдөр илдэнэ. Өдөрт 30мин цай уухаар завсарладаг гэвэл нийтдээ 23 өдөр болно. Цаана нь 68 өдөр үлдэж байна гэсэн үг. Бас өдөрт нэг цагийг өдрийн хоол идэхэд зарцуулна гэвэл тэр нт нийт 46 өдөр болно. Ингээд 22 өдөр үлдэнэ. Нэг жилд 5 өдөр нийтийн амралтын өдөр таарвал ажиллах боломжтой 15 өдөр үлдэнэ. Жилд нэг удаа 14 хоногийн амралт авдаг гэвэл цаана нь ердөө нэг өдөр үлдэнэ. Та ажиллах боломжтой ганц өдрөө амрах гэж үү?

 

Өнөөдрийн онигоо – Зар

 

recovered_jpeg-digital-camera_1843Мэргэжлийн єндєр тvвшинд шvд цайруулж, сэвх арилгаж, vс будна. Мєн арьсны єнгийг цэвэршvvлнэ. Биеийн галбир засна. Adоbe Phоtоshоp дээр.

 

Өнөөдрийн онигоо – Би бүгдийг чаднаа

 

recovered_jpeg-digital-camera_1843Орой. Бүдэг гэрэлтэй гудамжинд зогсож буй бүсгүй дээр нэг залуу ирэв:
-Сайн уу, чи сурдаг уу?
-Үгүй ээ. Би бүгдийг чадна аа…

 

Өнөөдрийн онигоо – ОО ыг чинь шалгамаар байна

 

recovered_jpeg-digital-camera_1843-Хэн бэ?
-Сантехникийн слесарь байна аа…
-Манайх дуудлага өгөөгүй ээ. .
-Би өөрөө ирсэн юм аа.
-Манайд хүн алга аа.
-Надад хүн хэрэггүй ээ.
-Тэгээд юу хэрэгтэй юм?
-00-ийг чинь шалгамаар байна.
-Манай 00 зүгээр ээ.
-Тэгвэл бүр сайн, би гялс орчихоод гаръя…

 

Өнөөдрийн онигоо – Та хөнгөлүүлэхийг хүсээгүй биз?

 

recovered_jpeg-digital-camera_1843Автобусанд нэг эмэгтэй, муураа эрхлүүлэн явна. Өөдөөс нь харж суусан залуу:
-Би таны мууртай байраа сольчих уу?
-Хэрэггүй байх аа, би муураа мал эмнэлэгт очиж хөнгөлүүлэх гэж яваа юм.

 

Өнөөдрийн онигоо – Хамбагуай тамд залрав

Posted by zsonor on May 17, 2009

recovered_jpeg-digital-camera_1843Татварын байцаагч диваажинд, сүмийн хамба тамд ирэв. Хамба Бурханд гомдол гаргав.
-Би энэ насаараа хүмүүсийн нүглийг нимгэлж тэдэнд авралын ном уншдаг байсан. Харин тэр татварын байцаагч насаараа хүмүүсийг дарамталдаг байсан. Тэгээд яахаараа би тамд, тэр байцаагч диваажинд очдог билээ? Бурхан:
-Таныг ном уншихад хүмүүс унтаад л байдаг, харин татварын байцаагчийг ирэхэд бүгд сүсэглэн залбирдаг байсан шүү дээ…

 

Өнөөдрийн онигоо – Эхнэр байргүй үлдэж болохгүй

 

recovered_jpeg-digital-camera_1843Хоёр эр:
-Энэ муу Таня ор хөнжлийн ажилд ямар сайн гээч.
-Дараа нь?
-Дараа нь Света…
-Дараа нь?
-Гуравт эхнэр маань орно.
-Танай эхнэр тийм сайн уу?
-Гэхдээ муу эхнэрээ ямар ч байргүй орхиж болохгүй ш дээ…

 

 

Онигоо

туулай өмхий хүрэн 2 яавж байгаад мөргөлдөөд ухаан санаагаа алдав өмхий хүрэн би хэн бэ гэхэд туулай мэдэхгүй туулай би хэн бэ гэхэд өмхий хүрэн мэдэхгүй гэжээ өмхий хүрэн тэгвэл чи миний гаднах төрхийг хэлээд өг дө гэв туулай чи голоороо нэг зураастай маш өмхий юм байн гэв өмхий хүрэн бодож бодож тэгвэл би бөгс юм болов уу гэжээ

мангар 
нэгэн удаа нэг гаргүй салга 2 шагай тоглохоор болж гэнэ салга нь нясалсан гараараа авахгүй шүү гэжээ тэгтэл нэг гарт нь шагай авахдаа хөндөхгүй шүү гэжээ

мангаруудаа
нэгэн өдөр өнхрүүш загас 2 таараад би үхмээр байна гэж харин яаж хэмээн өнхрүүшээс асуухад живж үх гэжээ харин загасаас өнхрүүш асуутал дүүжлүүлж үх гэжээ

өнхрүүш

өнхрүүш усанд орж гэнэ , гарахдаа өө толгойгоо угаахаа мартчихаж

монголыг яаж утаагүй болгох вэ
бүгд нэгэн өдөр цуглан унгавал утаа мананг унгасаар хөөж болно гэжийн шүү

онгоцонд
хэдэн галзуучуудийг онгоцоор өөр эмнэлэгрүү аваачиж байжээ. Сувилагч нь бүгдэд нь кока кола өгчээ. Хэсэг хугацааний дараа яамарч чимээ гардаггүй очоод хартал 1 галзуу байна гэнэ
с: бусад чинь хаачсан бэ?
г: лаазаа тушаахаар буусан
с: чи яагаад буугаагуй юм бэ
г: өнөөдөр шилний газар хаалттай байгаа гэжээ

анбий муухай царайт
шрэк ямах охин цасангуа 3 уулзаад гинисийн номод бичигдэхээр болжээ.Шрэк би хамгийн аймаар царайгаараа гинисийн номод бичигдэнэ.Ямах охин би хамгийн жижигээрээ гинисийн номонд бичигдэнэ.Цасангуа би хамгийн царайлгаараа гинисийн номонд бичигдэнэ гэжээ. Тэд 3н өдөрийн дараа 3уулаа урвайчихсан уулзажээ. гэтэл ямах охин хуруун чинээ хүү надаас намхан юм байна гэжээ.Цасангуа үнсгэлжин надаас царайлаг юм байна гэжээ.Харин шрэк тэр амбий гэдэг нөхөр хаана байна гэжээ.

чипаев питка 2
чипаэв питка хоёр дайсанд баригджээ
дайснууд нь тэр хоёроос бух хувцасаа тайл гэв.
одоо газар хэвт тэгээд сэлцгээ гэжээ.
п: газар яаж сэлдэг байна гэхэд
ч: чшшш…
шумба гээгүй нь яамай.

үнээ
1 үнээ хөтөлсөн эмгэн таксынд гар өргөв. жолооч;эмээ та үнээгээ яах юм бэ гэж асуухад эмгэн; зүгээрээ хүү минь дагаад шогшичох нь гээд таксынд суужээ. Жолооч 40 км хурдтай яваад толиндоо хархад үнээ яг ард нь дагаад явж байв. Жолооч бүр 60к м сүүлдээ 80 км хурдлаад толиндоо хартал нөгөө үнээ баруун талруугаа хэлээ унжуулсан байв, жолооч;эмээ үнээ чинь хэлээ унжуулчихсан байна бахардаад үхчих байх зогосъя гэхэд эмгэн;; зүгээрээ хүү минь гүйцэж түрүүлэх дохио өгч байгаа нь тэр гэжээ.

ээ мангараа
нэгэн эр орой хонолгүй өнжив тэгээд өглөө нь эхнэр нь гарч явтал нөхөр нь хаалганы урд унтаж байна гэнэ тэгээд асуув чи гэртээ хонохгүй яасын гадаа орцондоо унтаад гэтэл орой би хаалга тогшсон ш дээ аан чи байсан юмуу тэгээд хэн бэ балдан уу гэхэд яасын хариулахгуй бий толгойгоо дохиод л байсан ш дээ

халзан будаг
Нэгэн өдөр хүүхэд нь аавийгаа зуржээ.гэтэл аав нь
-хөөх ямар гоё зураа вэ гэтэл хүү гэнэт үсийг нь ногооноор будаад эхлэв гэнээ.гэтэл аав нь
-хүүе чи ягаад ногооноор будаад эхлэв ээ гэнэ.
хүү
-тэгээд халзан будаг гэж байдаг юм уу гэжээ.

 

Цагаан сар


Цагаан сар нь өвөг дээдсийн үеэс уламжлан ирсэн төрт ёсны хамгийн том баяр юм. 1206 онд Чингис хаан Их Монгол Улсыг байгуулаад, цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгажээ. Харин үүнээс өмнө энэхүү баярыг цагаан идээний баяр хэмээн нэрлэж, намрын улиралд тэмдэглэж байсан гэдэг. Арвандолдугаар зуунд Монголд бурханы шашин сонгодог хэлбэрээ олж, Өндөр гэгээн Занабазар анхдугаар Богдоор тодрох үеэс төрт ёсны энэхүү баярыг шашин номын ёсны баяртай хавсарган тэмдэглэх болсон байна. Хаврын эхэн сарын шинийн нэгнээс шинийн 15 хүртэлх өдрүүдийг бурхан багшийн эрхэт хувилгаан үзүүлсэн өдрүүд хэмээн нэрийддэг бөгөөд энэ өдрүүдэд ном хурах ёсыг Өндөр гэгээн Занабазар тогтоожээ.

Олон зууны турш цагаан сарыг тэмдэглэсээр ирсэн нь хүн төрөлхтөний түүхэнд Монгол хэмээх нэрийг бичүүлж байгаа гол хүчин зүйлийн нэг хэмээн үзэх нь ч бий. Энэ баярын гол утга нь ах дүү, төрөл саднаа мэдэлцэх, тэднийгээ хүндэтгэх зан үйлд оршдог. Тиймээс бие биедээ заавал зочилдог заншилтай. Битүүний орой хот айлаараа өндөр настныдаа цуглаж, идээ ундаа зооглон, тоглож нааддаг. Энэ өдөр ирэх жилдээ өрх гэрээ дүүрэн байлгахын үүднээс гадуур хоноглодоггүй. Шинийн нэгэн, хоёрны өдрийг хөтөл өдөр хэмээх учир алс хол явдаггүй байна. Цагаан сараар цээрлэх ёстой гурван зүйл байдаг нь уур, шунал, мунхаглал гурав бөгөөд эдгээр нүглийг тэвчиж, буян үйлдэх нь цагаан сарын хамгийн чухал зан үйл ажээ.

Тахилга
Цагаан сарын битүүний өглөөнөөс шинийн нэгний өглөөний нар мандах хүртэл сүм хийдэд ном хурж, Ванданлхам буюу Лхам бурханыг тахидаг. Учир нь Лхам бурхан битүүний шөнө гурван мянган орчлонг нэг удаа тойрон, айл бүрт зочилдог хэмээн үзэх учир монгол айл бүхэн гэрийнхээ хойморт бурхан залж, идээ будаа өргөдөг. Лхам бурханд залбирахдаа "Өнгөрсөн жил сайхан жил болж өнгөрлөө. Бидний ажил амжилттай сайхан байлаа. Ирж буй жил мөн сайхан жил болох болтугай. Энэ бүхнээ Лхам бурхан танд даатгаж байна. Та сайн, сайхан явахад минь туслаж, дэмжээрэй" хэмээгээд өргөл өргөж мөргөөд, үүнийхээ дараа хоорондоо золгож сар шинийн баяраа эхлүүлдэг заншилтай ажээ. Мөн битүүний орой тотгон дээрээ мөс, цагаан тос тавьж, баруун хатавчиндаа алтан харгана хавчуулдаг нь Лхам бурханы хөлөглөн ирэх лууст унд, зоог бэлтгэж буй хэрэг юм.

Битүүний зоог
Битүүний зоог нь эрүүг нь заагаагүй хонины битүү толгой юм уу өвчүү байдаг. Өвчүү чанасан бол өвчүүгээ өөд нь харуулан дээр нь дал, дөрвөн өндөр, шаант, залаатай, богтос тавина. Битүү толгой чансан бол аманд нь өвс ногоог төлөөлүүлэн сонгино сармис зуулгаж, гургалдайны түрийтэй үзүрийг толгойныхоо богтосны аль нэгийг тавьдаг. Битүүний орой бууз жигнэж банш чанан мөн шөлний будаа хийж, айл хөршийндөө хүүхдээр хүргүүлдэг.Бууз баншиндаа цаган мөнгө хийж тэр бууз, банш таарсан хүн ирэх жил олз омогтой явахыг билэгддэг.

Мах буюу ууц тавих ёс
Малын махны толгойн хэсэг нь эх болно. Махаа энэ эх талаар нь зочин руу харуулж тавина. Зочин толгой талаас нь барьж хажуулдуулан огтолж идэх ёстой. Ууцыг хөндөхдөө зүүн гараараа сүвэргэдэн талаас нь барьж баруун гараараа өөхөн нурун талаас нь нимгэн зүсэх хэрэгтэй. Бусад махыг нь зөв огтлоход ганц эх талыг нь мэдэх нь чухал.
Их бүхэл /бүтэн мах, ууц/ тавих журам:

1.толгой 

2.ууц 

3.өвчүү 

4.хаа 

5.гуя 

6.хүзүүний сээр

Махны толгой /эх/ гэдэг нь толгойны хошуу талыг хэлдэг. Толгойг идэхдээ эхлээд хамар дээрээс нь хуйх авч галд өргөөд дараа нь хоёр чих, зовхийг нь хөндөөд огтолж иддэг. Хүзүүний эх нь хүзүү тал, сээрнийх нь хар сэр, ууцны сүвэргэдэс тал, өвчүүний бүдэрхий нь, далны толгой нь, хавирганы толгой тал нь, бугалганы нарийн атгамал үзүүр нь, шагайтын борвитой тал нь, дунд чөмөгний нарийн үзүүр нь, сүүжний далбаа нь юм. Бүхэл мах тавьсан байвал зочин хүн анхлан хүрээд дараа нь ууцанд, сүүлд нь сээр, хүзүү болон бусад махнаас иднэ.

Битүүлэх ёсон
Сар гарахгүй битүү харанхуй байдаг учир оны отгон шөнийг “битүүн” хэмээн нэрийддэг байна. Эл өдөр бүх зүйлс бүтэн, битүү байх учиртай. Энэ нь улирч буй ондоо тэгш дүүрэн байсан бөгөөд ирэх онд ч элбэг хангалуун байх болтугай хэмээсэн бэлгэдэл билээ. Өвлийн адаг сарын сүүлийн өдөр буюу битүүний өдрөөс өмнө монголчууд хуучин оны өр шир, өглөг авлагаа дуусган, дутуу зүйлсээ гүйцээдэг уламжлалтай. Ингэснээр хийморь лундаа нь сэргэдэг хэмээн үздэг байна.

Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг. Идээ будаагаа засч, хаалганыхаа баруун тотгоны дээр цагаан чулуу, цэвэр тунгалаг цас мөс тавьж сайн зүгийн эзэд сахиус орохын үүдийг нээхийн хамт, зүүн тотгоны дээр өргөс харгана, шарилж тавих нь муу зүгийн ад чөтгөрийн хорлолыг хаадаг учиртай. Битүүний орой цэвэр цэмцгэр хувцаслаж, өтгөс бууралдаа өнгөтэй өөдтэй олбог дэвсгэрээ дэвсэн, ширээгээ засч дээр нь битүүлгээ тавьж, идээ ундааныхаа дээжийг зүүнээс баруун тийш өрж, галдаа өргөж, бурхандаа дээжилсний дараа гэрийн эзэгтэй цайныхаа дээжийг гэрийн эзэндээ эхэлж барьдаг ёстой. Гурван марал одонд идээ өргөж битүүлгээ хөндөнө.

Цагаан сарын идээг онцгой хүндэтгэлтэйд тооцдог. Битүүний зоогт эрүүг нь заагаагүй хонины битүү толгой юм уу, өвчүү байдаг. Хонины бүтэн махыг гэрийн эзэн эхэлж есөн хөндлөнг (толгой, хошуу, хоёр эрүү, хоёр чих, ууцны хоёр тал) хөндөж эхлээд галдаа, дараа нь бурхандаа өргөөд, гэрт байгаа хүмүүстээ тараана. Тавиас дээш настанд архи хүртээдэг учиртай. Битүүлгийн идээ будаанаас идэж, ёслол дууссаны дараа үлгэр, тууль ярихаас эхлээд шагайгаар алаг мэлхий өрөх, морь, тэмээ уралдуулах, дөрвөн бэрх орхих, буга нуух, хорол зэндмэн эвлүүлэх зэргээр тоглодог.

Энэ үдэш мал хуйгаа хээр, эд зүйлсээ айлд хонуулахыг цээрлэнэ. Мөн хүн халуун бүлээсээ тасарч айлд хонох, хөлчүүрхэх, өвчин хэлэх, үг сөрөх, хувцсаа гадаа хонуулах, хоосон сав байлгах, өлөн зэлмэн байхыг цээрлэнэ. Бүтэн байхын учир нь битүүний цээр хийгээд зан үйлд бий.  

Ууц хөндөх ёсон
Ууц нь зургаан хавирга, ууц сүүлийн хамт үргэлжилж байгаа хэсгийг нэрлэх бөгөөд ууцан дээр сээр, эсвэл хүзүү, дал, дөрвөн өндөр, хавирга, хонготой шагайт чөмөг дагуулан тавьдаг. Гийчний өмнө ууц тавихдаа баруун гарт нь дөрвөн өндөр хавиргыг тавих бөгөөд сээрний нарийн үзүүр, шаантыг борви, далны маяа, хавирганы буруу талыг ууцны харцага өөд харуулан тавина. Хэрэв сээрний оронд хүзүү тавих бол аман хүзүү талыг харцага тийш нь, харцагыг зочны зүг харуулан тавина.

Ууцыг хөндөхөд зүүн гараараа харцаганаас түшин барьж, баруун гар дахь хутгаар ууц, сүүл хоёрын уулзвар орчинд голд нь нэг, дараа нь олон яс уулзах орчмоос эхлэн өөрийн тийш харцаганы хоёр зураа дагуу цувуулан гурав гурав эсгэнэ. Түүний дагуу сүүлний бөгтрөг орчмын хоёр толионоос дугариг хэлбэртэй хоёр хэсэг өөх хөрслөн халимлаж авна.

Дараа нь харцага талын ирмэгний мах өөхний нийлэлт орчмын хоёр талаас хоёр хэсэг халимлан аваад толгой сүүлнээс авсан хоёр дээжтэй нийлүүлэн гал голомтын хувь гэж тусгай тавина. Ийнхvv хөндөж гүйцсэний дараа ууцаа таллана. Хоёр талаас таллаж авснаа гурав гурав хувааж нэгийг нь галын хувь дээр нэмнэ. Харин гурвыг нь дээж болгож тусгай тавина. Үлдсэн хоёрыг хувь болгон үлдээж амсана. Дараа нь ууцныхаа хоёр талаас нэжгээд таллан авч хишиг хэмээн тараадаг ёстой.

/Ч.Арьяасvрэн “Монгол ёс заншлын их тайлбар толь” Гутгаар боть/

Шинэлэх ёсон
Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд цагаан сарын баярыг тэмдэглэхдээ ёслол хүндэтгэлийн идээ, ундаа бэлтгэн, золгож шинэлдэг. Цагаан сарын битүүлгийг шинийн нэгний урьд орой ёсолдог бөгөөд цагаалгын ёслолыг өглөө ургах нарнаар туулай цагт эхлэн үйлддэг. Шинийн нэгний идээний үндсэн хэсэг нь давхарлан өрсөн бяслаг, эсвэл хавсай, ул боов юм.

Манай ихэнх нутагт үндсэн тавгийн идээний бяслаг буюу боов хавсайг сондгой тоогоор давхарлан өрдөг. Эцэг, ах нар нь буй айлын тавгийн идээ гурав буюу тав байж болдог. Эцгийнх нь долоон давхар идээ засна. Төрийн шинж чанартай ёслолын тавгийн идээг голчлон есөн давхар засдаг уламжлалтай. Тавгаа өрөм, ааруул, шар, цагаан тос зэрэг цагаан идээгээр чимэх ёстой.

Цагаалах үеэр эвтэй найртай явахын бэлгэдэл болгож хөөрөг зөрүүлж тамхилах бөгөөд харин хөөрөг харшуулж солилцохыг цээрлэхийн хамт толгойг нь дарж болдоггүй. Хөөргөө төр түших гурван хуруу буюу эрхий, долоовор, дунд хуруугаар түшиж тамхилдаг. Энэ нь тухайн хүнийг төрийн хэмжээнд хүндэлж байгаагийн тэмдэг юм.

Золгох ёсон
Өндөр настай, нутаг орондоо хүндтэй хүмүүстэй хадаг барьж золгодог ёс байдаг. Хадагны амыг золгох хүн тийш харуулж хоёр гардан барьсаар золгож байгаа хүний хоёр гар дээр хадгаа эрхий хуруунд нь тулгаж алганд нь багтааж тавьсны дараа золгоно. Авч байгаа хүн хадгийг хоёр гардан аваад толгойн талыг нь баруун гар дээрээ тавьж, баруун гар талыг зүүн гар дээр эвхэн нугалдаг нь хадагны хээ, үсгийн толгойг буруу харуулахгүйг хичээж байгаа ёс юм. Хадаг тавьж байхдаа мэнд мэдэж болохгүй. Харин хадгаа тавьчихаад золгохдоо мэндийг нь асууна.

Цагаан сарын үеэр хэн боловч ёс горим зөрчих, ах захыг эс хүндэтгэх, агсам согтуу тавих, хэрүүл шуугиан гаргах, бие биедээ бардамнан баярхах, үрлэг зарлагыг хэтрүүлэх бүдүүлэг үг хэлэхийг хатуу цээрлэн, энх амгалан, эвтэй найртай ариун сайхан байхыг бэлгэдэн ухаан саруул, цэцэн цэлмэг, цовоо цолгин, мэндтэй хүндтэй байхыг ихэд эрхэмлэдэг сайхан ёс заншилтай.

Хадагтай золгох ёсон
Хадагтай золгох, хадаг барьж золгох нь золгогчоо хүндэтгэж байгаагаа илэрхийлэх талаараа адил боловч ялгаатай тал бий. Хадаг барьж золгох ёсонд дүү хүн нь ахмаддаа хадгаа бүрмөсөн өгч золгодог бол хадагтай золгох ёслолд хадгаа хүнд өгдөггүй, ямагт өөртөө авч байдаг. Ямар ч насны хүнтэй хадагтай золгож болно. Хадагтай золгоно гэдэг нь хадагныхаа нэг үзүүрээс баруун гарынхаа ядам хурууг дотор талаас нь нар зөв хоёр ороогоод чигчий хурутай тал руу доош унжуулсан чигээрээ злолгоно. Мөн таныг золгох гээд дөхөж очиход цаад хүн хадаг авч хуруугаа ороогоод эхэлбэл та энэ хүн намайг ихэд хүндэтгэж байгаа юм байна гэж бодоорой.

Хадаг барих ёсон 
Монголчудын баяр ёслолд хадгийг эдийн манлай болгон барьдаг. Хадаг нь хээ угалз, үсэг чигээрээ маш олон янз бөгөөд урт богиноороо ч харилцан адилгүй байдаг.Хээ чимгийн байдлаар хүний дүрстэй Аюуш хадгийг эцэг эх, ахмад настан, эрхэм хүнд голчлон барих бөгөөд нар, сар үсэг бүхий Нанжвандан хадгийг ихэвчлэн оршуулгын ёслолд хэрэглэнэ. Хадгийг барих хүн рүүгээ амыг нь харуулж хүндийн эрэмбээр мэхийх юмуу сөгдөж барина.Авах хүн нь хариу мэхэсхийн хадгийг хоёр гардан аваад нямбай эвхэж хямагдах ёстой. Хадгийг барихдаа уул ёслолын тухай бэлэгтэй үг өгүүлж сүүлд нь эл баярт нийцүүлэн барих хадгийнхаа тухай доорхи үгийн аль нэгийг хэлж хадгаа гардуулна.

Хадаг барихад хэлэх үг
Цаглашгүй урт наст ариун хадаг
Тэгш эрхийн тэнгэрээс цэцэглэсэн 
Дэлгэрэнгүй урт наст ариун цагаан хадаг
Идээний дээж элгэн цагаан тараг 
Эдийн дээж ариун цагаан хадаг
Хадаг барьж золгох сон /хадгаа барьж золгоно/

Өндөр настай буюу нутаг усандаа нэртэй хүмүүст хадаг барьж золгох ёс байдаг. Дүү хүн хадгаа гаргаж амыг нь золгох хүн тийш харуулж хоёр гардан барьсаар золгож буй хүний хоёр гар дээр тавьсны дараа золгоно. Хадаг авч байгаа хүн хадгаа хавсран хураагаад мөн хадагтайгаа золгож ч болно. Хадаг тавьж буй хүн хадгаараа бүх хурууг бүтээж болохгүй. Хадгаа эрхий хуруунд нь тулгаж алганд нь багтааж тавина. Хадгаа тавихдаа мэнд мэдэж болохгүй. Хадгаа тавьчихаад золгохдоо мэндээ мэднэ.

Цагаан сараар цээрлэх зүйл
-Yйл үртэс хийх, ялангуяа хуучин юм оёж шидэхийг цээрлэнэ.
-Усанд явбал нацаг нарт нь цөв болно хэмээн,
-Эд мал зээлээр єгвєл гарзын vvд нээгдэнэ хэмээн,
-Шинийн нэгэнд айлд хоновол тэр жилдээ гэртээ тогтохгүйн ёр хэмээн,
-Сар шинээр уйлах, хэрэлдэх, ширүүн үг хэлбэл тэр жилдээ хэл ам, зовлон тасрахгvй болно хэмээн,
-Шинийн нэгэнд үнс хогоо гаргах, зочны өөдөөс бие засахаар явах тэргүүтэн зохисгүй байдлыг тус тус цээрлэдэг.

-Өдөр хэвтэх, унтахыг цээрлэдэг. Өвчтэй хvн боловч ёс бэлгийг бодож орноос босон сууж, бүсээ бүсэлж золгоно. 
-Шинийн долоонд айл хэсэх, гадагш зочлохыг нийтээр цээрлэдэг. Харин зарим нутагт долоон бурхан одондоо сацал өргөж тахидаг байна.
-Шинийн гуравнаас хойш сар хуучирлаа хэмээж тахил, тавгийн идээ, шүүсээ хурааж, хэсэл зогсоно. Гэвч отор нүүдлээр явсан буюу гадагш ажил төрлөөр одсон хүмүүс цагаан сарын дараа уулзахад золгож амар мэндээ мэдэлцдэг заншилтай. 

-Архи ууж, агсам согтуу тавьж хөлчүүрхэх, шинэ сарын шүүс, идээ будаанд эзний зөвшөөрөлгүй хүрч самардах, базах зэрэг наад захын ёс жаяг дулбааг зөрчихийг цээрлэнэ.

(Нийт: 8)